
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн мягмар гарагийн орой Евромайданы дараа байгуулагдсан Украины Авлигын эсрэг үндэсний хороо, Авлигын хэргээр мэргэшсэн прокурорын албыг Украины Ерөнхий прокурорын албаны бүрэлдэхүүн болгож, бие даасан байдлыг нь хязгаарласан хуулийн төслийг баталжээ.

Ерөнхийлөгч В.Зеленскийг батлахаас өмнө уг хуулийн төсөл нь Украины парламентад дэмжигдсэн юм.
Авлигын эсрэг үндэсний хороо, Авлигын хэргээр мэргэшсэн прокурорын албыг байгуулах нь Европын холбооноос Киевт тавьсан шаардлагуудын нэг бөгөөд В.Зеленский болон Украины парламентын шийдвэр Европын орнуудын шүүмжлэлийг дагуулахын зэрэгцээ украины хэд хэдэн хотод иргэд Украины эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн жагсаал цуглаан өрнүүлжээ.




Эх сурвалж: https://meduza.io/






