
Urug.mn Герман улсаас Дэлхийн оюутны Универсиад ХХХII наадмыг албан ёсны эрхтэй сурвалжлан хүргэж байна
Өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Универсиад наадмын 4 дэх өдрийн мэдээллийг хүргэж байна
Ширээний теннисний тэмцээн:
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн М.Манлайжаргал Польшийн Артур Грелад, М.Энхмэнд Энэтхэгийн Харкунвар Сингхэд тус тус хожигдлоо.
М.Тэмүүлэн Колумбийн Хуан Урибетэй эн тэнцүү өрсөлдөөний эцэст 3-2 гэсэн харьцаатай хожигдов.
Маргааш ширээний теннисний холимог, дан хос болон ганцаарчилсан төрлийн тэмцээнүүд үргэлжилнэ.


Монголын эрэгтэй баг маргааш хүнд сэлэмний төрөлд АНУ-ын багийн эсрэг өрсөлдөнө.
Усанд сэлэлтийн тамирчин ОУХМ Б.Энхтамир гараандаа гуравдугаарт жагслаа
Усанд сэлэлтийн тэмцээн:
Эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Г.Эрхэс нэгдүгээр гараанд 1:19.91 минутын амжилтаар дөрөвдүгээр байрт оров.


Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөлт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Б.Энхтамир тавдугаар гараанд 50.61 секундын амжилттай гуравдугаар байрт шалгарлаа


Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл эхэллээ. Э.Намуунбайгаль хэсгийн шатанд Узбекистаны Мархабо Магдиевад 0-3 гэсэн харьцаатай хожигдов. Б.Эгшиглэн мөн Туркийн тамирчин Озге Йлмазад 0-3 гэсэн харьцаатай хожигдлоо.


Эрэгтэйчүүдийн -58 кг-ын тулаанууд эхэллээ. Г.Энхбаяр эхний шатандаа Тайландын Сиравит Махададад 0-2 гэсэн харьцаатай ялагдлаа.






