Сургуулийн орчинд “Эрүүл мэндийн баг”-ийг бий болгоно

Өнөө жилээс эхлэн Үндэсний баяр наадмын хуульд заасны дагуу Аймгийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн. Тэгвэл өнөө жилийн хувьд 18 аймаг, 3 дүүргийн наадамд зодоглосон нийт 84 бөхөөс шинжилгээ авснаас 14 бөхийн сорьцод нарийвчилсан шинжилгээ хийж 6 бөхий шинжилгээний хариу өчигдөр \2025.7.18\ орой 22 цагт ирсэн байна.
Дээрх 6 бөхийн сорьцоос 4 бөхийн сорьцод хориглосон төрлийн бодис илэрсэн байна. Одоогоор 8 бөхийн сорьцыг нарийвчилсан шинжилгээ хийж буй талаар Монголын Үндэсний Бөхийн Холбоо мэдэгдэлдээ дурджээ.







