Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

2012 онд Red Bull Stratos төслийн хүрээнд гелийгээр дүүргэсэн бөмбөлгөөр дэлхийн гадаргуугаас дээш 38 969 м өндөрт гарч, стратосферээс 4 минут 20 секундын турш 1357,6 км/ц хурдтай чөлөөт үсрэлт хийж, рекорд тогтоосон Австрийн скайдайвер Феликс Баумгартнер ослын улмаас зуурдаар таалал төгсжээ.
56 настай Ф. Баумгартнер парапланаар нисэж яваад Адриатын тэнгисийн эрэг дээрх Италийн Порто-Сант-Эльпидио хотод осолджээ. Онцгой байдлын албан хаагчдын мэдээлснээр Ф. Баумгартнерын бие гэнэт муудсанаас болж тэрээр парапланыхаа жолоодлогыг алдсан байж болзошгүй аж. Тэрээр параплантайгаа зочид буудлын усан сангийн дэргэд унаж осолдсон ба ослын улмаас зочид буудлын нэг ажилтан гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.






