Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Тайландад болж буй U16 насны волейболын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг оролцож байна.
Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй хөвгүүдийн тэмцээнд 16 улсын баг оролцож байгаа бөгөөд тэмцээн маргааш өндөрлөх юм. О.Наранбаатар дасгалжуулагчийн удирдлагад өрсөлдөж буй манай залуус маргааш есдүгээр байрын төлөө тоглоно. Хөвгүүд “С” хэсэгт Япон, Узбекистаны багт хожигдсон ч нэмэлт тоглолтод БНХАУ-ыг 3:0, Австралийг 3:0-ээр буулган авснаар есдүгээр байрын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.
Ташрамд дуулгахад, Монголын U16 өсвөрийн шигшээ баг 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Х байр эзэлж байжээ.






