309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

БНХАУ-ын Шэньжэн хотод болж буй “FIBA Women’s Asia Cup 2025 Division B”- д Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байна.
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж 81:74 харьцаатай хожиж хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багтай хийж 55:89 харьцаатай хожигдcон ч гурав дахь тоглолтоо Күүкийн ардуудын багтай хийж 27 онооны зөрүүтэй илүүрхэж хожсон юм.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид А хэсгээс гурваар гарч ирсэн Казахстаны багтай хасагдах шатны тоглолтоо хийнэ. Хэрэв Монголын шигшээ баг хожвол хагас шигшээ шатанд Тайваны багтай тоглоно.










