Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Харри Поттер” цуврал киноны Хермайне Грэйнжерийн дүрээр танигдсан жүжигчин Эмма Уотсон хурд хэтрүүлж, автомашин жолоодох эрхээ 6 сараар хасуулжээ.
35 настай Э. Уотсон өнгөрсөн оны 7-р сарын 31-нд Английн Оксфорд хотын авто зам дээр зөвшөөрөгдсөн 48 км/ц хурдыг хэтрүүлэн 61 км/ц хурдтай явж зөрчил гаргасан аж.
Өнгөрсөн лхагва гарагт шүүхээс түүнд 1044 фунт стерлингийн торгууль ноогдуулж, автомашин жолоодох эрхийг нь 6 сараар хасжээ.
10 настайгаасаа эхлэн Харри Поттер цувралын 8 кинонд тоглож, олны танил болж, жүжигчний карьераа эхлүүлсэн Э. Уотсон 2023 оноос хойш Оксфордын их сургуульд сурч байгаа юм.






