
Үндэсний их баяр наадам өндөрлөж Баянхонгор нутгаас арслан төрлөө. Монгол Улсын арслан Э.Батмагнайг түрүүлэхтэй зэрэгцэн цэнгэлдэхээс авхуулаад өнөөдрийг хүртэл “Хонгор нутаг” дуу хүн бүрийн аманд ааруул шиг “хүлхээстэй” явна.
“Хонгор нутаг” дууны үгийг саяхан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энгэрээ мялаасан Пунцагийн Бадарч гуай бичсэн бол аяыг Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Хаянхярваа бичсэн билээ. Дуу төрсөн түүх ийм “Пунцагийн Бадарч, Пүрэвжавын Хаянхярваа хоёр хоёулаа Цэргийн ансамбльд ажилладаг үе. Арми сурталчлах ажлаар Баянхонгор явах болтол ажлын хүн нь “Та хоёр манай нутагт дуутай очно шүү” гэж л дээ.
Ингээд П.Бадарч гуай шүлгийг нь бичээд өгтөл, П.Хаянхярваа гуай УБ-Баянхонгорын онгоцонд л аяыг нь бичиж байжээ”
Мөн дуу бүтсэн түүхийн талаар Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Хаянхярваа гуайн яриаг сонсох нь ээ П.Бадарч гуайгаар дууны үг бичүүлэх гээд очиход нь биллярд тоглож зогссон тэрбээр “Жалга болгон дуутай, Жасаа болгон ламтай байх ёстой юм уу” хэмээн халгаагүй аж.
Гэтэл яг онгоцонд суухын алдад үг бичиж авч ирээд үүгээр нэг дуу хийгээч хө гэж байсан. Хэнээр дуулуулах вэ гэхэд Д.Дашнямаар дуулуул гэж хэлж байсан” гэнэ билээ. Хожим нь радиогоор энэ дуу явж байхад нь МУГЖ Н.Чулуунхүү Ленинградад сонсоод дахин дуулж олны хүртээд болгож байсан түүхтэй аж.
“Хонгор нутаг”
Ганцхан насанд заяасан
Урсгал дөлгөөн Байдрагтаа
Газар үнэрлэн гүйсэн
Унаган хүлэг шиг ирлээ
Хослон цэнхэртэх
Хангай говийн
Хонгор нутаг хонгор нутаг минь ээ
Хосгүй чамдаа хайртай
Аавын олон хөвгүүдтэй
Ардын цэргийн албанд
Амар сайн явсан
Аальхан хүү чинь ирлээ
Хослон цэнхэртэх
Хангай говийн
Хонгор нутаг хонгор нутаг минь ээ
Хосгүй чамдаа хайртай
Таван эрдэнэ сүргийнхээ
Буянт эзэн та нартаа
Алсын уулсыг давсаар
Аяны шувуу шиг ирлээ






