NBA: Девин Букер гэмтжээ

Төрийн их баяр наадамд найм давж, улсын гарди цол хүртсэн бөх бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээ, Нэгдэл клубийн тамирчин, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Эвт Чулуу” компани, “Зорчигч Тээвэр 2”-ын нэр дээр барилддаг Нямдоржийн Өсөхбаяр юм.
Тэгвэл Монгол Улсын гарди Н.Өсөхбаярт 3 өрөө байрны батламжийг Сүхбаатар аймгийн Засаг дарга М. Идэрбат гардуулж өглөө. Н.Өсөхбаяр аймгийн арслан цолоос шууд үзүүр, түрүүнд шалгарсан хоёр дахь бөх юм.
Түүнчлэн Сүхбаатар аймгаас төрж буй 17 дахь улсын цолтон, анхны гарди цолтон билээ.






