Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

ОБЕГ: Сэлэнгэд гарсан ой, хээрийн дөрвөн түймрийг цурманд оруулжээ
Сэлэнгэ аймагт гарсан дөрвөн ойн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд 2025 оны долдугаар сарын 11-ний өдрийн 10.30 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Мандал суманд нэг буюу нийт дөрвөн ойн түймэр гарсан байна.
Түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллагын 134 алба хаагч, орон нутгийн 93 иргэн хамтран ажиллаж буй аж.
Энэ үеэр иргэд, амрагчид, аялагчдад хандан “ойн болон хээрийн бүсэд аялж, амарч байхдаа галын аюулгүй байдлаа сайтар хангах”-ыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Танд болон танай гэр бүлд баяр наадмын өдрүүдийг амар амгалан, аюулгүй өнгөрүүлэхийг зөвлөж байна.






