Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтэд 2500 гаруй уран бүтээлчид оролцлоо.
Үндэсний их баяр наадам бол монгол түмний өв соёл, үнэт зүйл, итгэл үнэмшил, бахархлын дээд илэрхийлэл билээ. Энэ утгаараа наадмын соёл, урлагийн бүх арга хэмжээ уран сайхны гүн агуулга, найруулга, дэглэлттэйгээр, монгол ухаан, монгол үнэт зүйлийг шингээн бэлтгэгдсэн байна.
Баяр наадмын нээлт, хаалтын тоглолт “Мөнхөд гэрэлтэх Монгол” нэрийн дор Монгол хүний оюун сэтгэлгээ, ёс заншил, түүхэн бахархлыг илтгэсэн долоон үндсэн хэсэгтэй уран сайхны тоглолтыг наадамчин олонд үзүүллээ.















