
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.
Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын 10 хэвлэл мэдээллийн сайтын хамтран бэлтгэсэн “Эв эе” нэвтрүүлэг эх орны дөрвөн зүг найман зовхис, эх дэлхийгээр тархан суугаа нийт ард түмэн, элэг нэгтүүдэд хүргэлээ.
“ЭВ ЭЕ” Үндэсний баяр наадамд зориулсан 10 сайтын хамтын бүтээлийг энд дарж үзнэ үү.
Энэ нэвтрүүлгийн оргил ярилцлага бол яахын аргагүй цагийг эзэлсэн гурван аваргын ярилцлага байлаа. Уг ярилцлагыг Өрөг.мн сайтын эрхлэгч Б.Болорчимэг, Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нар хөтлөн явуулсан юм.
Япон Улсын Эзэн Хаан Нарүхито манай улсад айлчилж буй энэ цаг үед тус улсын үндэсний бөх болох сүмо бөхийг “хаанчилж” явсан М.Даваажаргал 25 жил эх орондоо наадамдаагүй ч энэ жил ийнхүү зорин иржээ.
“Эв эе” нэвтрүүлгийн “их гурвал”, тулгын гурван чулууны нэг нь Монгол Улсын аварга Ч.Санжаадамба байлаа. Төдийлөн хэвлэл мэдээллийн салбарт ам нээгээд байдаггүй “том олз” бол яахын аргагүй аварга Ч.Санжаадамба. Харин Монгол Улсын аварга С. Мөнхбат бол ёс жудаг, эр хүний үлгэр дуурайл болсон “аваргын тотем” гэж хэлж болно. Ингээд тэдний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
МЭДЭЭЛЭЛ: Манай сайтын зүгээс үзэгч, уншигчид та бүхэндээ эерэг, гэгээлэг бүхнийг түгээх зорилгоор “Тэвэрье контент”-ыг бэлтгэн хүргээд багагүй хугацааг үдэж байна.
Ер энэ амьдралд эерэгийг түгээж, бие биедээ урам хайрлаж амьдарцгаая.
“Хайр түгээж, уучлал хүсэж амьдаръя”
“Тэвэрье контент”-ыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: