Маргааш азарга, их насны морьд уралдана

Юн Сүк Ёлыг дахин баривчилжээ
Сөүл хотын шүүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлыг “нотлох баримт устгаж болзошгүй” гэсэн үндэслэлээр баривчлах захирамж гаргажээ.
Өнгөрсөн 12-р сард БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалын хашиж байхдаа Юн Сүк Ёл цэргийн онц байдал зарласантай холбоотойгоор түүнийг бослого үймээнд турхирсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Юн Сүк Ёлыг өнгөрсөн 1-р сард баривчилж, хоёр сарын дараа сулласан ч өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр уг хэргийг мөрдөн шалгаж буй тусгай баг шүүгчээс Юн Сүк Ёлыг дахин баривчлах захирамж гаргахыг хүссэн аж.
Шүүх Юн Сүк Ёлыг буруутай гэж үзвэл түүнд бүх насаар хорих ял эсвэл цаазаар авах ял ч оноож магадгүй юм. Хэргийг шалгах явцад прокурорын тал Юн Сүк Ёл цэргийн онц байдал зарласнаа зөвтгөхийн тулд Хойд Солонгосын нутаг дэвсгэр дээгүүр цэргийн дронууд нисгэж, Пхеньяныг өдөөн хатгах тушаал өгсөн болохыг тогтоожээ.
Юн Сүк Ёлыг албан тушаалаас нь огцруулсны дараа БНСУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсон Ли Жэ Мён улсынхаа ардчиллыг бэхжүүлэхийг амлаж, Юн Сүк Ёл цэргийн онц байдал зарласан асуудлыг мөрдөн шалгах тусгай багийг томилсон юм.