
“Медиа холдинг” ХХК-ийн TV9 телевиз нь Монголын 24 цагийн анхны эфиртэй телевиз болж байсан бол энэ удаад хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн Монголын анхны телевиз болж, орчин үеийн дэвшилтэд алхмыг нэвтрүүлээд байна.
Тухайлбал тус телевиз нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн Мандухай хөтлөгчөөр дамжуулан цаг агаарын мэдээллийн хөтөлбөр, AI ярилцлагын ток шоу зэргийг бэлтгэн үзэгчдэд тогтмол хүргээд байгаа билээ.
2025 оны 07 дугаар сүүлээс эхлэн хиймэл оюун ухаанаар бүтээсэн шинэхэн дүрээр мэдээ бэлтгүүлэн үзэгчдэд хүргэхээр болоод байна. AI хөтлөгч нь мэдээг уншиж үзэгч танд хүргэх юм.
Цаашид хиймэл оюун ухаанаар бүтээсэн хөтлөгч тогтмол үйл явдлын мэдээ мэдээллийг шуурхай үзэгчийн хүртээл болгох бөгөөд хөгжүүлэлтийг Монгол Улсын тэргүүлэгч TV9 телевиз хийж байна.