Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад гурван оролцогч шаардлага хангажээ

Манай улс энэ оны зургаан сард 6581.4 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1248.9 сая ам.доллароор буюу 16.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт 6 хэсгийн барааны экспорт өсч, 14 хэсгийн барааны экспорт буурсан байна. Тодруулбал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 126, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт 35.9, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, зоосны экспорт 4.5 хувиар тус тус өсчээ.
Түүнчлэн энэ оны эхний зургаан сард экспортолсон эрдэс бүтээгдэхүүний 94.5 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.