
Монгол Улсын сагсан бөмбөгийн хөгжлийн өнөө цагийн ноён оргилууд гэвэл яахын аргагүй Б.Билгүүн, Т.Санчир нар. Гурван сарын өмнө Б.Билгүүн МУГТ цолоор энгэрээ мялааж тоглож, байхдаа энэхүү цол тэмдгээр энгэрээ мялаасан анхны тамирчин болсон юм.
Б.Билгүүн шагнал гардсаныхаа дараа хэлсэн үгэндээ өөрийн сайн хамтрагч хийгээд хүчтэй өрсөлдөгч, сайн найз Т.Санчирыг дурсаж, энэхүү шагналыг хамтдаа хүртэх эрхтэй гэдгийг дурдсан. Түүний үгс монголчуудын сэтгэлд хүч Т.Санчир, Б.Билгүүн хоёрын тэврэлдэж буй агшин ч гайхалтай харагдсан.
Тэгвэл түүний хүсэл, үг биеллээ олж Т.Санчир МУГТ цолоор энгэрээ мялаахаар боллоо.
Хоёр тамирчны хувьд хос багана шиг л олон улс, дэлхийд эх орныхоо нэрийг гаргадаг тамирчид. Ийнхүү хоёул гавьяат болж буйд Монголын ард түмэн баяртай байгаа билээ. Б.Билгүүн, Т.Санчир нарыг Дээд лигт орж байхад одоогийн youtube, фейсбүүк үүсээгүй байлаа.
Одоогийн багийн хамрагчид нь төрөөгүй байсан гэж бодохоор тэдний энэ спортод оруулсан хувь нэмэр, өдий олон жил бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж сахилга батыг үлгэр дуурайлал болгож чадсан зэргийг дурдаад байвал далай шиг их ээ. Ямартай ч хүүхэд залуусын мөрөөдөл, урам зориг болдог хоёр тамирчин, сагсан бөмбөгийн хос багана ийнхүү гавьяатууд болсонд таатай байна.