“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Уужим фильм, Тулгатан пикчерсийн хамтын бүтээл болох “Эцэг” Монголын уран сайхны кино ШХАБ-ын олон улсын кино наадмын Шилдэг найруулагч шагналыг хүртжээ.
Тус киноны зохиолыг С.Баттулга бичиж найруулсан байна. Тус кинонд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Алтаншагай, Н.Баярмаа, А.Энхжин, А.Баттүшиг, Э.Батнямбуу, Ш.Даваасамба нар дүр бүтээжээ.
Уг шагналын талаар жүжигчин Г.Алтаншагай өөрийн цахим хуудастаа дараах мэдэгдэл хийжээ.
– Үгээр төсөөлөшгүй мөч гэж байдаг юм байна. “ЭЦЭГ” кино маань ШХАБ-Н олон улсын кино наадмын “ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ”-н шагналыг авчихлаа Тулгаа ахдаа баяр хүргэе.Та минь чадлаа.