Шадар сайд С.Амарсайхан Үндэсний баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

Ирэх мягмар гариг буюу долоодугаар сарын 8-9-нд шилжих шөнө болон 9-ний лхагва гаригт төвийн бүс нутаг, Улаанбаатар хот орчимд усархаг аадар бороо хэдэн цагийн туршид үргэлжлэн орох төлөвтэй байна.
Улаанбаатар хотод богино хугацааны ширүүн борооны улмаас гудамж, талбайд үер буудаг билээ.
Тэгвэл ирэх лхагва гаригт орох аадрын үүл нь өмнө зүгийн ус чийг ихтэй газраас нүүдэллэн ирэх үүл тул ихээхэн усархаг бороо орох магадлал өндөр байгаа аж.
Иймээс Нийслэл, дүүргийн захиргаа болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг үерийн аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангахыг анхааруулсан байна.