
Тээврийн цагдаагийн алба өнөөдөр /2025.07.04/ 2025 оны эхний хагасын тайлангийн хурлаа хийлээ.
Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир:
“Цагдаагийн байгууллага 2025 онд “Хамтдаа хөгжье” уриалга хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ хүрээнд эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд болон гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлынхаа эхний хагасын тайлангийн хурлаа хийлээ. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд техник, технологийн дэвшлийг түлхүү авчирлаа. 176 уулзвар, гарц дээр хиймэл оюун ухаанд суурилсан 2600 камер байршуулсан. Эдгээр нь одоогийн байдлаар туршилтын хугацаандаа явж байна. Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн замын хяналтаа түлхүү тавихаар төлөвлөж байна. Мөн гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тээврийн цагдаагийн албанаас анхаарч ажиллана” гэв.