Маргааш Улаанбаатар хотод багавтар үүлтэй 27 хэмийн дулаан байна

Тэтгэврийн зээлийн асуудлаар даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана
Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар уулзсан. Улмаар тэтгэврийн зээл дээрх өр орлогын 50/50 гэсэн харьцааг буцаан 70/30 болгоход санал нэгдсэн юм.
Эцсийн шийдвэрийг энэ уулзалтаар биш Монголбанк гаргана. Учир нь Монголбанк бол хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Тэгвэл, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх даваа гарагт хуралдаан товлоод байна.