
Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүрэг хүртэлх авто замын засвар маргааш дуусна
Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замын урд хэсгийг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тус авто замын зорчих хэсгийг маргааш буюу долоодугаар сарын 5-ны 06:00 цагт нээнэ гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ. Засварын үеэр Яармаг чиглэлийн авто замын хойд эгнээг сөрөг урсгалаар зорчуулах зохицуулалт
хийжээ. Харин 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээх төлөвлөгөөтэй бол Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг өнөөдөр орой 23:00 цагт хаана. Энэ үеэр төв замаар зорчдог нийтийн тээврийн автобуснууд хойгуураа тойрч явах ажээ.
НИТХ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр иргэд google map, Ub traffic аппликэйшн, E-Mongolia систем, MGL радио зэрэг сувгаар дамжуулан зам засвар болон зам түр хаасан мэдээллийг тогтмол хялбар, шуурхай авах боломжтой болжээ.