
Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2025 оны аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон.
Шалгалтын товыг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлахаар хуульд заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос өнөөдөр(2025.07.03) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Шалгалтын бүртгэл https://burtgel.mglbar.mn/ хаягаар явагдах бөгөөд 2025 оны наймдугаар сарын 08-ны өдөр эхэлж, 2025 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 24:00 цагт хаагдана.
Шалгалтад оролцогчдод зориулсан бодлого бодох аргачлалын сургалт 2025 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны аравдугаар сарын 04-ний өдөр хүртэл 5 долоо хоног үргэлжилнэ.