
“Омни Капитал” ББСБ нь санхүүгийн зах зээлийн дижитал шилжилтийг хурдасгаж, хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүдийг бий болгохоор 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Тус байгууллага нь нийт 10 салбартай байсан бөгөөд хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй ажиллахын тулд шинэ салбаруудаа Дархан-Уул аймаг болон Сонгинохайрхан дүүргүүдэд тус тус өнөөдөр /2025.07.03/ нээлтээ хийлээ.
“Омни Капитал” ББСБ-ын Хөрөнгө оруулалтын газрын захирал Г.Ууганбаяр:
Бид “Зорилго бүхэн үнэ цэнтэй” уриан дор үйл ажиллагаагаа эрхэлдэг. Өнөөдөр Улаанбаатар хотод 11 дэх салбараа нээж байна. Цаашид үйл ажиллагаа томруулах, хөдөө орон нутагт шинээр 3 салбар нээх зорилготой. Манай байгууллага зээлийн үйлчилгээнээс гадна машинаа үнэлүүлээд зах зээлийн бодит үнэлгээг авч, үүн дээрээ зээл авах мөн дахин борлуулах боломжийг бүрдүүлсэн “Omni Cars”, өрхийн болон жижиг дунд бизнс эрхлэгчдийн тооцоо тайлан боловсруулах “Keep” аппликейшныг шинээр нэвтрүүлж байна.
“Омни Капитал” ББСБ-ын Салбар хариуцсан захирал А.Батжаргал:
Бидний хувьд хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт салбараа нээж байгаад туйлын таатай байна. Оргил-21 салбар маань Сонгинохайрхан дүүргийн иргэд аж ахуйн нэгжүүдэд илүү ойртож түргэн шуурхай зээлийн бүтээгдэхүүн борлуулах, санхүүгийн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр түлхүү ажиллах төлөвлөгөөтэй байна.