Канье Уэстийн Австралийн визийг цуцалжээ

Далай ламын хойд дүрийг Буддын шашны ёс уламжлалын дагуу тодруулна гэв
Энэ лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам түүнийг нас барсны дараа хойд дүрийг нь Буддын шашны олон зуун жилийн түүхтэй ёс уламжлалын дагуу тодруулна гэдгийг онцолжээ.
Далай ламын хойд дүрийг тодруулах үйл явцыг XIV Далай ламын үүсгэн байгуулсан ашгийн бус Gaden Phodrang Trust сан хариуцах ажээ.
Тус сангаас өөр хэн ч түүний хойд дүрийг тодруулах үйл ажиллагаанд нь нөлөөлөх, оролцох эрхгүй гэжээ.