
Монголын Эдийн Засгийн форум энэ сарын 8, 9-ний өдрүүдэд болно
Тус форум нь долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Маргаашийн төлөө хамтдаа” уриатайгаар Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Монголын Эдийн Засгийн форум нь Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгж иргэд болон олон улсын хөрөнгө оруулагчид, манай улсыг сонирхогчдын уулзах, танилцах, сонирхсон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, асуудлаа хэлэлцдэг хамгийн том форум юм.
Энэ удаагийн форум нь: Засаглал ба Бизнесийн орчин Дэд бүтэц ба Хөрөнгө оруулалт Шинэ эдийн засаг Уул уурхай ба Стратегийн нөөц гэсэн үндсэн сэдэвтэй 12 салбар хуралдаан, дугуй ширээний ярилцлагуудтай болохоор төлөвлөгдөөд байна.
Форум нь 2010 оноос эхлэн жил бүр хоёр өдрийн турш болдог уламжлалтай. Энэ удаад төр засгийн төлөөлөл, олон улсын зочид, элчин сайдын яам, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, оюутан залуус, иргэдийн төлөөлөл гээд нийт 4500 гаруй оролцогч оролцохоор мэдэгдээд байгаа ажээ.