Маргааш Улаанбаатар хотод багавтар үүлтэй 27 хэмийн дулаан байна

Өнөөдөр Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
08.30 ЦАГТ:
- Улаанбаатар хот “Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” боловсролын бүх түвшинд хүний эрхийн боловсролыг системтэй тусгах талаар хэлэлцэх үндэсний хэмжээний бодлогын арга хэмжээ болно. Симпозиумд төр, ТББ, олон улсын болон боловсролын байгууллагууд, судлаачид, багш нар оролцож, сайн туршлага, үнэлгээ, судалгаа, бодлогын шийдлүүдийг танилцуулна. Утас: 70004706, 96504440
11.00 ЦАГТ:
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн тамирчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулна.“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номын нээлт Үндэсний төв номын сангийн шинэ байранд болно. Холбогдох утас: 99280969
12.00 ЦАГТ:
- Шинэ намыг шинэчлэх онцгой түр хорооноос Улсын дээд шүүхээс шинэ намыг ардчилсан намтай нийлж, татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсан тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Ньюс” төвд мэдээлэл өгнө.
13.00 ЦАГТ:
- ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам 3х3 сагсан бөмбөгийг ДАШТ-ий мөнгөн медальт багийг хүлээн авна.