
Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг “МЭК” ХХК-аас танилцуулдаг.
Эл судалгаагаар үйл ажиллагаа нь “хамгийн их таалагддаг улс төрч хэн бэ, гурав хүртэлх” гэсэн судалгаанд хамгийн өндөр хувьтай яваа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг нэрлэсэн байна.
Удаагаар нь Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Н.Учрал, Х.Нямбаатар нар тус тус нэрлэгджээ.
Харин эсрэгээр хамгийн таалагддаггүй улс төрчөөр Б.Жавхлан, Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нар тус тус нэрлэгджээ.
Х.Нямбаатарыг “ТҮЦ” нураасанд сайшаалтай байна
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхдөө “ТҮЦ” нүүлгэсэн, газар чөлөөлсөн, Туулын хурдны замыг тавьж буйг сайшаасан байна.
Харин түгжрэл, татвар, явган хүний зам сольж буй нь таалагдаагүй гэж ээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүнд унаагүй байна
“MEC”-ийн энэхүү судалгаанд Ерөнхийлөгчийн нэр хүнд бага багаар өссөн байгаа бөгөөд ажилч хичээнгүй, шударга, гадаад харилцаа сайжирсан хэмээн дүгнэжээ.