
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын /2025.4.29/ нд цахим орчинд лайвчин хэмээх Д.Мөнх-Эрдэнэ Төв Цэнгэлдэх Хүрээлэнд очин лайв бичлэг хийх үедээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай маргалдан зодолдож буй бичлэг цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаад байсан юм.
Улмаар хууль хяналтын байгууллага тэднийг Зөрчлийн хуулийн хуулийн 5.2_1_1.1, 5.2_1_1.4, 5.3_1 дүгээр зүйл заалтыг зөрчсөн хэмээн үзэж прокуророос анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Анхан шатны шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг зөрчлийн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн тус бүрд нь есөн хоног баривчлан 10 цаг сургалтад хамрагдуулах шийтгэл оногдуулаад байсан ч Давж Заалдах Шатны Шүүхэд гомдол гаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэн тэднийг суллаад байсан юм.
Өнөөдөр /2025.6.26/ Давж Заалдах Шүүхийн шийдвэрээр Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан шийтгэл нь тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх шийдвэр гарчээ.