
Засгийн газар өнөөдөр /2025.06.25/ хуралдаж төсвийн тодотголын талаар хэлэлцсэн. Тус хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хүргүүлсэн юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
Иран улсад болж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Хормузын хоолой гэх дэлхийн түүхий нефтийн тээврийн 25%-ийг хамаардаг тээвэрлэлтийн суваг хаагдах эрсдэлд орж байна. Үүнээс үүдэн өчигдрийн байдлаар нефтийн брэнд 5,7%-аар үнэ нь хөдөлсөн байна. Тогтворгүй таамаглах аргагүй нөхцөл байдалд орох магадлалтай байгаа учир Монгол Улс захиалга, өөрсдийн шатахууны сав, нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Үүнтэй холбоотой нефть импортлогчидтойгоо ярьж нөөцөө нэмэгдүүлэх ирэх 7-9 дүгээр саруудын хэрэгцээгээ хангалттай нөөцөлж авах бодлогыг барих ёстой. ОХУ–ын Роснефть компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр 8 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 20-ны хооронд урсгал засвар хийнэ гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Иймээс нефть импортлогчдодоо хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Монгол банкнаас гаргуулах талаарх асуудлыг Сангийн сайдад даалгасан. Нефть импортлогчидтойгоо хамтарч захиалгаа нэмэгдүүлэх тээврийн болоод бодлогын асуудлууд дээр дэмжлэг үзүүлэх үүргийг Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайдад өгсөн тэмдэглэл гарлаа. Мөн манай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим шатахууны сав Хөдөө Аж Ахуйн Яамны харьяа Хөдөө Аж Ахуйн биржэд байдаг сав зэргийг төрийн өмчийн “Эрчис Ойл” компанид шилжүүлэх асуудлыг Төрийн Өмчийн Хороо судалж яаралтай шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийх шийдвэрүүдийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс үзнэ үү.