
3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /FIBA 3×3 World Cup 2025/ Монгол Улсад болж байна.
“D” хэсэгт багтсан Монголын эмэгтэй шигшээ баг өчигдөр /2025.06.24/ Бразилын багийг 15:14-өөр хожиж хэсгийн эхний хожлоо авлаа. Энэ хэсгийг Испани, Герман хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Монголын баг нэг хожилтой удаалж эхэллээ.
Манай шигшээ маргааш Герман, Укрианы багуудтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Энэ тоглолтын дараа хасагдах шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорно.
Эмэгтэй:
Зургаадугаар сарын 26: ХБНГУ-Монгол /эм, 18:00 цагт/
Зургаадугаар сарын 26: Монгол-Украйн /эм, 20:15 цагт/
3х3 ДАШТ-ий гурав дахь өдрийн тоглолтын хуваарийг танилцуулъя

Харин харамсалтай мэдээ дуулгахад эрэгтэй шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн шилбэний булчингийн гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон учраас шигшээ баг бусад 3 тоглогчтой үргэлжлүүлэн тоглох ажээ.


Сүхбаатарын талбайд болж буй сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ-нд эрэгтэй, эмэгтэй 20 багийнхан өрсөлдөж байна.
ДАШТ-ий дараагаар эрэгтэй шигшээ багийн хувьд Хонгконгт “Их дуулга” тэмцээн тэднийг хүлээж буй.