
Монголын хутга шидэгч тамирчид “Азийн аваргууд” Олон улсын тэмцээнээс 13 медаль хүртлээ
Олон улсын спортын хутга шидэлтийн холбооноос зохион байгуулсан “Азийн аваргууд” спортын хутга шидэлтийн олон улсын тэмцээн нь ОХУ-ын Улаан-Үүд хотноо 2025 оны 06 сарын 19-22-нд «Патриот» тулааны спортын цогцолборт болж өндөрлөлөө.
Тэмцээнд 16 улсын 100 гаруй тамирчид 3 төрлөөр 13 зай, төрөл, ангилалд хурд хүч, ур чадвар, авьяас билэгээ сорин өрсөлдлөө. Монгол Улсаа төлөөлөн 26 тамирчин оролцсон.

Тэргүүн байр, Алтан медаль:
М.Мөнхжаргал / 4м зай/ Эмэгтэй
Б.Доржнамжил / 6м зай/
Ш.Хутугту бага насанд / 4м зай /
Дэд байр, Мөнгөн медаль
У.Ганбаатар / 6м зай/
Э.Хулан / 4м зай/
Ш.Хутула бага насанд / 4м зай/
Гутгаар байр, Хүрэл медаль:
Н.Намуунаа / 4м зай/
М.Энхдөл / 3м зай/
Ч.Цэцэг эрдэнэ / Алсын зай/
Б. Аблай бага насанд /3м, 4м, 5 м зайд/
Б.Нямсайхан / 4м зай/
Ийнхүү Монголын Спортын Хутга Шидэлтийн Холбооны баг тамирчид 3 алт, 3 Мөнгө, 7 хүрэл, нийтдээ 13 медаль хүртсэн.


Тэмцээнд оролцсон тамирчидаас ОХУ-ын Буриадын БНУ-ын тамирчин, ОУХМ, дэлхийн 5 удаагийн аварга А. Тырин нь 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хамгийн дээд амжилтыг тогтоолоо.
Тэмцээний 16 орны баг тамирчдын нэгдсэн дүнгээр доорх байрыг эзлүүлэв. Үүнд:
1 байр – Оросын холбооны улс
2 байр – Монгол
3 байр- Казахстан









