Нагоя башёд Монголын 20 бөх барилдана

Францад хөгжмийн наадмын үеэр 145 хүн тариурын зүүнд хатгуулжээ
Өнгөрсөн бямба гарагт Францын томоохон хотуудад олон сая иргэд Fête de la Musique хөгжмийн наадмыг гудамж талбайд гарч тэмдэглэсэн байна. Энэхүү наадмын үеэр Францын хууль сахиулагчид 145 хүн тариурын зүүнд хатгуулсан хэргээр 12 хүнийг баривчилжээ.
Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр зүүнд хатгуулсан хохирогчдын заримаас нь хордлогын шинжилгээ авчээ. Хууль сахиулагчдын баривчилсан 12 хүний 4 нь Ангулем хотод болсон наадмын үеэр 50 хүнийг тариурын зүүгээр хатгасан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.