ЦЕГ: худалдагчийн биед халдсан этгээдийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах саналаа хүргүүлсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгммйн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 100% дэмжлээ.
Хуулийн төсөлд дараах суурь гурван асуудлыг шийдвэрлэхээр тусгасан.
Үүнд:
1. Өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөражиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
2. ажил олгогчоос ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
3. ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тухайн үед мөрдөж байгаасарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, хязгаарлах зэрэг хамаарна.