Унадаг дугуй хулгайлж зардаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс NBC News сувагт өгсөн ярилцлагадаа АНУ Иран улстай бус Иран улсын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй дайтаж буйг онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны Фордо, Натанз болон Исфаханы цөмийн объектууд АНУ-ын цохилтод бүрэн устсан хэмээн итгэлтэйгээр мэдэгдсэн, тэгвэл түүнтэй харьцуулахад АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Ираны цөмийн объектууд бүрэн устсан гэж зарлахаас зайлсхийж, оронд нь АНУ Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн хангалттай хойшлуулж чадсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Жэй Ди Вэнс, “АНУ-ын цохилтын дараа Ираны цөмийн объектууд ямар хохирол амссан тухай тагнуулын нууц мэдээг та нартай хуваалцаж чадахгүй ч бидний харсан зүйлсээс Вашингтон Ираны цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрийг хангалттай хойшлуулж чадсан гэдгийг итгэлтэй хэлж чадна.
Энэ л бидний зорилго байсан.” хэмээн мэдэгджээ. Харин Ираны эрх баригчид АНУ-ын цохилтод өртсөн цөмийн объектуудыг АНУ-ын халдлагаас өмнө нүүлгэн шилжүүлсэн гэдгийг онцлон, Фордо уран баяжуулах үйлдвэр нь АНУ-ын цохилтын улмаас ноцтой хохирол амсаагүй гэжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, зөвлөгөө авахаар энэ даваа гарагт ОХУ-д айлчлахаар төлөвлөжээ.
Харин Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Израилын зэвсэгт хүчин Ираны цөмийн болон баллистик пуужингуудыг устгах зорилгоо биелүүлэхэд маш ойрхон байгааг онцолсон байна.
Эх сурвалж: www.theguardian.com