
Увсын Малчин, Ховдын Чандмань, Баянхонгорын Гурванбулаг суманд царцааны хэт олшролттой байна
Үлийн цагаан оготно болон царцааны ажиглалтын тоймыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл өглөө.
Царцааны тархалт, нягтшилын 1х1 метр талбайн 2025 оны зургаадугаар сарын 20-ны мэдээгээр ихэнх нутгаар сибирийн царцаа, бараан далавчит царцаахай ажиглагдсан ба Увсын Малчин, Ховдын Чандмань, Баянхонгорын Гурванбулаг суманд царцааны хэт олшролттой байгаа юм байна. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн мэдээгээр үлийн цагаан оготнотой нүхний тоо 0.25 га талбайд:
Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэглэг, Булганы Могод, Хэнтийн Галшарт 100-аас их, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим нутгаар 20-100, бусад нутгаар 0-20 байна.


