
2025 оны Элсэлтийн шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд болж өнгөрсөн.
Гэвч Элсэлтийн шалгалтын асуулт сургалтын агуулгаас зөрсөн, баллуур харандаа чанаргүйгээс үүдэн шалгалтын цаас халтартаж, шалгалтын материал уншигч машин нь унших боломжгүй болсон, илтэд зөв хариултыг буруу гэж уншсан гэх мэт олон асуудлуудыг шалгуулагч сурагчид болон эцэг эхчүүд цахим сүлжээнд нийтэлж буй.
Тиймээс уг асуудлаар БҮТ-өөс мэдээлэл хийлээ.
Элсэлтийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг ШУТИС-ийн Т байрны 207 тоотод хүлээн авч байна. Тиймээс Элсэлтийн шалгалтын үр дүнд эргэлзэж байгаа эцэг эхчүүд, шалгуулагчид гомдол, саналаа гаргах боломжтой юм.
Г.Гантуяа: Элсэлтийн Шалгалтыг 2006 оноос эхлэн нэг аргачлалаар зохион байгуулж байгаа
Боловсролын үнэдгээний төвийн захирал Г.Гантуяа:
“Элсэлтийн Шалгалт 2025” дөрөв хоногийн турш зохион байгуулагдлаа. Шалгалтад 43,318 хүүхэд бүртгүүлснээс 40,338 нь хамрагдсан байна. ЭШ-ыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу нэг
аргачлалаар явуулж байна. Даалгавар боловсруулах хүмүүсээ интернэтгүй, гар утасны сүлжээгүй орчинд тагнуул, цагдаагийн байгууллагын хяналт хамгаалалтад ажиллуулдаг. Энэ жил даалгавар
задарсан асуудал үүсээгүй.
Олон улсын шалгалтын дүн оноогоо энэ жил 3,361 хүүхэд ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлсэн.
Нийт 10 хичээлээс англи хэл, математик, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан нэг шалгуулагч байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч нийт 172 байгаа.
Харин босго оноогоо давж чадаагүй сурагчдын тухайд математик дээр гэхэд 48 хувьтай байгаа. Өмнөх онд 46 хувьтай байсан. 490 оноо буюу босго оноогоо давж чадаагүй шалгуулагчдын хувь дунджаар 46 байдаг” гэв.
ШУУД: https://www.facebook.com/urugmnmedia/videos/1253386699493148/