
Бразилын Санта Катарина мужид өнгөрсөн бямба гарагийн өглөө агаарын бөмбөлөг дээр гал гарч, осолдсоны улмаас багадаа 8 хүн амь үрэгджээ.
Цахим орчинд тархсан бичлэгүүдээс галд шатаж буй агаарын бөмбөлгөөс хүмүүс үсэрч байгааг харж болох юм. Уг хэрэг явдал Санта Катарина мужийн төв Флорианополис хотоос 273 км зайд байрлах “Бразилын Каппадокия” гэгддэг газрын гадаргуугийн онцгой тогтоц бүхий бүс нутагт гарчээ.
Санта Катарина мужийн захирагч Жоргиньо Меллогийн мэдээлснээр гал гарах үед тус агаарын бөмбөлөг дээр 21 хүн байснаас 8 нь амь үрэгдэж, 13 нь амьд гарсан байна.
Агаарын бөмбөлгийн жолооч гал дөнгөж гарч эхлэх үед агаарын бөмбөлгийг аль болох хурдан доошлуулахыг хичээсэн ба бөмбөлөг газарт ойртох үед зорчигчдод бөмбөлгөөс үсрэхийг зөвлөжээ. Агаарын бөмбөлгөөс амжиж үсэрч чадсан зорчигчид хөнгөн зэргийн бэртэл гэмтэл аван, ослоос амьд гарч чаджээ.