Дэлхийн Монголчуудын наадам болно

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг өрнөж байна.
Гишүүдийн асуултад хууль санаачлагч, Шадар сайд С.Амарсайхан, хуулийн ажлын хэсгийн ахлагч, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгч байна

.
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2022 онд байгуулагдсан стандартчиллын эрх зүйн орчныг шинэчлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгээс нийслэл, 21 аймгийн иргэд, аж ахуй нэгж, төр захиргааны байгууллага, мэргэжлийн холбоодыг оролцуулан зохион байгуулсан 60 гаруй хэлэлцүүлгийн үр дүн болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний үнэлгээний дүгнэлтээр энэ хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм.









