
Засгийн газрын өнөөдрийн /2025.06.20/ ээлжит бус хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр,
“ДЦС-3” ТӨХК-ийн есдүгээр генератор дээр осол гарсан. Осол гарсан шалтгаан тодорхойгүй байна. Тагнуул болон цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гурав хоногийн өмнө цагдаагаас осол гарсан хэсэгт нэвтрэх зөвшөөрөл өгсөн. Ослын шалтгааныг тодруулах ажлын хэсэг ажиллаж байна. Гэмтсэн 9-р генераторыг ойрын хугацаанд тагнуул, цагдаагийн байгууллагын хяналт дор задална. Шалтгаан нь ирэх долоо хоногт гарах болов уу гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Турбо генераторыг уураар тэжээж байсан зуух харьцангуй гайгүй байгаа. 2025-2026 оны өвөл дулаан, цахилгаан хослон ажиллаж байсан горимыг зөвхөн дулаан үйлдвэрлэх горим руу шилжүүлнэ. Үүнд 8.5 тэрбум төгрөг шаардлагатай тооцоо бий. “ДЦС-3″-ын байшингийн хэсэгт гал гарч, сүйдсэн. 7 тэрбумаар засварлах тооцоо бий. Ингээд эхний ээлжид 15.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа” гэлээ.