
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яаманд ажиллаж байна.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “ДЦС-3” ТӨХК-д ослын хохирлын хэмжээг шууд тодорхойлоход арай эрт байна. Дахиад долоо хоног хэрэгтэй байна. Өчигдөр /2025.06.18/ ЦЕГ, ТЕГ-аас ослын газарт нэвтэрч, дүгнэлт гаргах бололцоо авсан. Одоо холбогдох камеруудыг суулгаж байна. 24 цагийн туршид, камерын дор гэмтсэн турбиныг задална. Ослын шалтгааныг тодруулах ажил хийгдэнэ. Энэ ажлыг хууль, хяналтын байгууллагатай цуг хийнэ. Хүсэлтээ өгсөн. Бид ирэх долоо хоногтоо багтаагаад ослын шалтгааныг тодорхой болгож, цаашид сэргэн босгох төлөвлөгөөг эцэслэнэ.
Урьдчилсан байдлаар дүгнээд хэлэхэд байшингийн гэмтэлд 7 орчим тэрбум төгрөг, дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг горимоос зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлэхэд 8.5 тэрбум төгрөг шаардлагатай. Гуравдугаарт, гэмтсэн 9-р турбины суурь гайгүй гэсэн дүгнэлт гарах юм бол суурин дээр нь шинэ турбин үйлдвэрлэнэ. Эрчим хүчний салбарт тоноглол үйлдвэрлэдэг 13 компаниас үнийн санал авахаар хандчихсан байгаа. Ойрын өдрүүдэд үнийн санал ирчихнэ. Засгийн газарт танилцуулна” хэмээв.