
“Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Нэткапитал Эй Би Эс ТЗК” ХХК нь олон нийтэд нээлттэй хүрээнд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гарган зах зээлээс 30.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ. Уг төслийн андеррайтераар монголын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч андеррайтер “Ти Ди Би Секьюритис үнэт цаасны компани ажиллаж байна.
“Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, түүнийгээ улам төгөлдөржүүлэн 17 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй ууган банк бус санхүүгийн байгууллага юм.
Уг компани 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар төв оффис, 44 салбар, 683 ажилчдаараа дамжуулан 112.6 мянга гаруй харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд, хурдан шуурхай хүргэж буй томоохон санхүүгийн байгууллага юм.
Монголын хөрөнгийн зах зээлд олон нийтэд анх удаагаа хамгийн өндөр буюу 20 хувийн хүүтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож, Улаанбаатар үнэт цаасны биржээр дамжуулан 30.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна.
ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл:
- Нэгжийн үнэ: 100,000 төгрөг
- Хугацаа: 24 сар
- Хүү: 20.0%
- Хүү төлөгдөх хэлбэр: Улирал тутам
- Үндсэн төлбөр төлөгдөх хэлбэр: Хагас жил тутам
- Хүүгийн орлогын татвар: 5%
ХБҮЦ-ны давуу талууд:
- Эрсдэл багатай хөрөнгө оруулалт: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь санхүүгийн болон хуулийн шалгуур үзүүлэлт хангасан зээлийн багцын эргэн төлөлтийн орлогоос тэргүүн ээлжид төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан байдаг тул тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн бага эрсдэлтэй байдаг.
- Бодит өгөөжийн түвшин өндөр: Үнэт цаас гаргагчийн гаргаж буй ХБҮЦ-ны хүүгийн хувь хэмжээ нь 2025 оны 3 дугаар сарын байдлаарх банкнуудын 2 жилийн хугацаатай хадгаламжийн зарласан дундаж хүү (12.9%)-тэй харьцуулахад жилийн ойролцоогоор 7.1 нэгж хувиар, нээлттэй зах зээлд бүртгэлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны дундаж хүү (18.2%)-ийн түвшнээс 1.8 нэгж хувиар тус тус өндөр байна.
- Хүүгийн орлогын татвар бага: Банкны хадгаламжийн хүүгийн орлогоос 10% татвар суутгадаг бол нээлттэй ХБҮЦ-ны хүүгийн татвар нь 5% байдгаараа онцлогтой юм. Түүнчлэн ХБҮЦ-ыг хоёрдогч зах зээлд арилжаалах замаар хуримтлагдсан хүүгээ бүрэн авах боломжтой.
- Дахин хөрөнгө оруулалт хийх боломж: ХБҮЦ худалдан авсан үндсэн төлбөр буюу нийт хөрөнгө оруулсан мөнгөний 25% нь хагас жил тутамдаа эргэн төлөгдөх нөхцөлтэй учраас үндсэн төлбөр болон хүүгийн орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийх замаар бодит өгөөжийн түвшнийг нэмэгдүүлэх боломжтой.
Анхдагч захзээлийн захиалгыг 2025 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 2-ны өдрийг дуустал ажлын таван хоног авах ба захиалга 100% биелсэн тохиолдолд арилжаа хаагдана.
Хөрөнгө оруулагч та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах болон урьдчилсан захиалга өгөх бол 7010-0261, 8008-8704 дугаарын утсаар Ти Ди Би Секьюритис үнэт цаасны компанийн хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдох боломжтой.