
УНИВЕРСИАД: Зуны олимпт өрсөлдөж байсан тамирчдаар шигшээ багаа бүрдүүлжээ

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя
Эрэгтэй тамирчид
- Б.Энхтамир
- Б.Анар
- Ц.Гүнбилэг
- Б.Хангал
- Х.Цэлмэг
- М.Тэнгис
- У.Билгүүдэй


Эмэгтэй тамирчид
- Ж.Оюун-Эрдэнэ
- А.Алтжин
- Ц.Уртнасан
- Э.Цэлмэг
- Г.Эрхэс


Багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд Х.Одгэрэл, Э.Баасандорж, О.Баттулга нар ажиллаж байна. Энэ удаад багийн бүрэлдэхүүнийг онцолбол усанд сэлэлтийн ОУХМ, “Парис-2024” зуны олимпын наадамд төрсөн эгч Б.Энххүслэнгийн хамтаар эх орноо төлөөлөн хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байсан Б.Энхтамир багтсан. Түүний хувьд өдгөө Универсиад наадмын бэлтгэл сургуулилтаа Австрали улсад базааж буй.
Дэлхийн оюутны Универсиад наадамд Монгол Улсаас 13 тамирчин энэ төрөлд орон орны шилдгүүдтэй өрсөлдөнө. Универсиад наадам нь 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг өргөн хүрээтэй арга хэмжээ юм.


Тус наадмын усанд сэлэлтийн тэмцээн 07 дугаар сарын 17-22-ний өдрүүдэд Герман улсын Берлин хотод явагдах хуваарьтай байна.




Дэлхийн оюутны зуны Универсиад наадмын тэмцээн уралдаан ХБНГУ-ын Рейн рур бүс нутагт буюу Берлин, Эссен, Дуйсбург, Бохум, Хаген, Мулхем хотуудад явагдаж шилдгүүдээ тодруулна.
Түүх сөхвөл тус улсын Дуйбург хотноо 1989 онд Дэлхийн оюутны залуусын “Бага олимп”-ийг хүлээн авч зохион байгуулж байсан. Энэ удаад хоёр дахь удаагаа Дэлхийн оюутын залуус Герман улсад хуран чуулах гэж буй.
Зуны универсиад наадмын галт бамбар тус улсын нутаг дэвсгэрээр аялж, тэмцээнийг зохион байгуулах хороо баг тамирчдыг хүлээн авах бэлтгэл ажлаа хангасаар байна.
Өрөг.mn сайтын албан ёсны сурвалжлах баг Зуны универсиад наадмын тэмцээн уралдаан, мэдээ мэдээллийг Герман улсаас сурвалжлан хүргэж ажиллах болно.


Усанд сэлэлтийн оюутны шигшээ багийн дасгалжуулагч, дэд мастер Э.Баасандорж: Зуны олимпт оролцсон эгч дүүсийн нэг Б.Энхтамир Универсиадад оролцоно
-Сайн байцгаана уу? “Ви аккаутикс” клубийн багш дасгалжуулагч, усан спортын дэд мастер Э.Баасандорж байна. Манай клубээс мөн Монгол Улсаас усанд сэлэлтээр 13 тамирчи, 3 багш тэмцээнд оролцохоор ерөнхийдөө бэлтгэл сургуулилтаа хийгээд, бүх хувийн зүйлүүдээ хангаад бэлэн болчихсон байж байна.
Бэлтгэлийг ерөнхийдөө өдрийн хоёроор, заримдаа өдрийн нэгээр ерөнхийдөө усандаа түлхүү бэлтгэлээ хийж байна. Хажуугаар нь хуурай бэлтгэл гээд явж байгаа. Сүүлд миний хувьд 2023 оны оюутны Универсиадад явж байсан. Тэгэхэд манай баг тамирчид, усан спортын ОУХМ Б.Энххүслэн маань шилдэг 6-гаар орж финалдаж байсан. Ер нь бол хамгийн сүүлд 2023 онд нэлээн том амжилт үзүүлж байсан. 2024 оны олимп бол бусдаасаа онцлог гэвэл нээлтийн үйл ажиллагаа маш онцлогтой байсан. Тэгээд манай усны 2 тамирчин Б.Энххүслэн, Б.Энхтамирын хувьд болохоор бэлтгэлжилт маш сайн байсан.
Сүүлийн 2-3 жил ерөнхийдөө гадаадад стандарт бассейн, 50 метрийн бассейн, тэгээд ерөнхийдөө Олимпын тамирчид мэддэг багш нартай ер нь бол хамтарч бид хэд бол ажилласан. Үүгээрээ онцлог байсан. Бэлтгэлжилт маш сайн байсан.


Усанд сэлэлтийн оюутны шигшээ багийн тамирчин А.Алтжин: Дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх зорилго тавьж байна
-Сайн байцгаана уу? Намайг Амгалан овогтой Алтжин гэдэг. Би одоо 20 настай, миний хувьд анх удаа оюутны Универсиад тэмцээнд орж байгаа. Тэгээд 2019 оноос хойш тогтмол энэ төрлөөрөө хичээллэж байгаа. Гэхдээ ер нь завсарлагатай, өөр спортоор давхар хичээллэдэг болохоор хоёр спортод зэрэгцэж явахаар цаг завын хувьд зохицуулаад хааяа хааяа бэлтгэлээ хийгээд, ямар ч байсан тогтмол бэлтгэлтэй л очиж байгаа.
Универсиад наадмын хувьд Монголоос манайх бүтэн баг явж байгаа.
Миний үеийн 2-3 охин байгаа. Тэгээд гадаадын том тамирчид бүгд байгаа байгаа гэсэн үг. Ер нь бол өрсөлдөөн ихтэй л болно гэж бодож байгаа. Энэ удаагийн наадамд миний хувьд хувийн амжилтаа ахиулаад, тэгээд гадаадын оюутан залуучууд, тамирчид ямар хэмжээнд байна. Тэр тамирчдынхаа хэмжээг бас мэдэж аваад, илүү их гоё, юутай ч илүү их туршлага хуримтуулж авъя гэж бодож байгаа.


Усанд сэлэлтийн оюутны шигшээ багийн тамирчин, ОУХМ У.Билгүүдэй: Универсиадад өрсөлдөх тамирчдаа сайтар судалсан
-Сайн байна уу? Намайг У.Билгүүдэй гэдэг. Усанд сэлэлтийн ОУХМ цолтой. Одоогийн байдлаар “Ви Аккуатикс” клубт бэлтгэлээ хийгээд явж байгаа, энэ клубийн тамирчин. Усанд сэлэлтийн спортоор 6 настайгаасаа хойш тасралтгүй хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна. Өрсөлдөх тамирчдаа сайтар судалсан.
Ерөнхийдөө яг энэ, тэр гэж хэлэхгүй. Ер нь дэлхийн том том тамирчдын ихэнх нь оюутнууд байдаг болохоор орон орны бүх л шилдэг, чансаа өндөртэй тамирчид ирж байгаа.
Миний амжилтуудаас гэвэл 2023 онд ОХУ-д болсон Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, ОУХМ цол хангасан. 2024 оны Ерөнхийлөгчийн цом тэмцээнд Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Мөн сүүлийн 2 жил буюу 2024, 2025 оны насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож, Монгол Улсын шилдэг тамирчин болсон байгаа.
Ярилцсанд баярлалаа.