Хүчит арслан М.Лхагвын малгайг Завхан аймгийн Идэр сумын музейд залжээ

Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашгийг сайжруулж, шаардлагагүй хэвтэн эмчлэх зэрэг үр ашиггүй зардлуудыг бууруулах замаар сангийн 3 жилийн хуримтлагдсан өр төлбөрийг бүрэн барагдуулсан байна.
Мөн дахин өр төлбөр үүсгэхгүй, үр ашигтай хуваарилдаг болгох, сэргийлж болох, амь нас аврах тусламж, үйлчилгээнд илүү үр дүнтэй санхүүжилт олгодог чиглэлд стратегийн худалдан авалтын тогтолцооны өөрчлөлт хийж эхлүүлжээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлалын давхардалтай холбоотой үр ашиггүй зардлуудыг бууруулах бодлого хэрэгжүүлж, төвлөрөл сааруулах бодлоготой уялдуулсан эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлж эхэлсэн байна.