
Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах цогц бодлого хэрэгжүүлэхдээ дараах ажлуудыг хийжээ.
Тухайлбал,
- Монголд эмчлэгдэхгүй өвчлөлийг бууруулж эх орондоо эмчлэх, нутагшуулах ажлыг эхлүүлсэн
- Хорт хавдрын тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлж, аймаг дүүргийн эмнэлэгт шилжүүлэн төвлөрлийг сааруулах ажлыг эхлүүлсэн
- Эх хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүний нөөц, тарифыг 30-60 хувиар нэмэгдүүлсэн аж.
2024 оны байдлаар орон нутгийн иргэд 300 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээг тухайн орон нутгаасаа авах боломжтой ч Улаанбаатар хотод ирж авсан. Үр дагаварт нь төрөлсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, иргэдэд чирэгдэл үүсэж, санхүүгийн хүндрэлд орж байна. Үүнийг шинэчлэх зорилгоор төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн.
Үүнд Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн үндсэн баг тухайн орон нутгаас Улаанбаатар хотыг зорьж буй шалтгаанд суурилсан байдлаар орон нутагт очиж тусламж, үйлчилгээг үзүүлэх, орон нутгийн хүний нөөцийг сайжруулах, чадавхжуулах, үүнд ЭМД-аас тарифын дэмжлэг үзүүлж эхэлсэн.