
ҮСХ: Улсын хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 5.2 хувийг эзэлж байна
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2025.06.17/ 2025 оны нийгэм, эдийн засгийн мэдээллийг эхний таван сарын байдлаар танилцууллаа. ҮСХ-ноос өгсөн мэдээллээр хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 8.3 хувиар, барааны бүлгийн үнэ жилийн 5.5 хувиар өссөн бол үйлчилгээний бүлгийн үнэ 17.3 хувиар өсчээ.
Хэрэглээний бүлгийг ерөнхий бүлгээр авч үзвэл, гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тэр дундаа хүнсний бараа бүтээгдэхүйн, ус, ундаа 5.6 хувь, согтууруулах ундаа, тамхи 3.8 хувь, орон сууц цахилгаан, түлш 21.5 хувь, эм тариа,эмнэлгийн үйлчилгээ 5.1 хувь, боловсролын үйлчилгээ 18.2 хувь, даатгал санхүүгийн үйлчилгээ 14 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй гарсан байна.
Гадаад худалдаа өмнөх сараас 47.3 хувиар буурчээ

2025 оны эхний таван сарын байдлаар гадаад худалдаа буюу экспорт, импортын мэдээллийг авч үзвэл экспорт эхний таван сарын байдлаар өмнөх сараас 47.3 хувь (3.8) сая ам.доллар, импорт 30.1 хувь (3.0 хувь) сая доллароор тус тус буурсан байна.
Гадаад худалдааны нийт барааны эргэлтийн экспортын эзлэх хувь 54.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар мөн буурчээ.
Мөнгөний нийлүүлэлт 6.3 хувиар өссөн байна


Мөнгөний нийлүүлэлт 2025 оны эхний таван сарын байдлаар энэ сарын эцэст 6.3 хувиар өссөн тоон үзүүлэлт гарчээ. Мөн урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 10.5 хувийг гадаад цэвэр актив, 89.5 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 40.6 их наяд төгрөг хүрч, ӨОМҮ-ээс 9.3 (29.5 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнээс улсын хэмжээнд хэвийн зээлийн хэмжээ 90.6 хувь, анхаарах хандуулах зээл 4.2 хувь, чанаргүй зээл 5.2 хувийг тус тус эзлэх байна.