“535 тэрбумыг хөрөнгө оруулалтаас, 1.8 их наядыг урсгал зардлаас танана”

Монгол Улсын дартсан тамирчин, 14 настай Х.Тэргэл дэлхийн чансааг тэргүүлсэн Ази тивийн анхны тоглогч боллоо
Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр/2025.06.16/ нэгдсэн дүнгээ гаргажээ. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлсэн ажээ.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Тэрбээр энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон анхдагч амжилтын эзэн юм.
Түүний амжилтууд:
- 2022 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль
- 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль
- 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль
- Монгол Улсын дөрвөн удаагийн аварга

Х.Тэргэлийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ цолтой бол Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид ажээ.