
Монгол Шуудан болон Оросын Шуудан онлайн худалдаа, логистик, мөнгөн гуйвуулгын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ОХУ-н болон Монгол Улсын шуудангийн операторууд болох Монгол Шуудан (“Монгол Шуудан” ХК) болон Оросын Шуудан («Почта России» ХК) стратегийн түвшний дээд хэмжээний уулзалтыг 2025-05-27,28-нд зохион байгууллаа. Уулзалтад хоёр байгууллагын гүйцэтгэх захирлууд болох Гэрэлтийн Тэлмэн болон Михаил Волков нар оролцов.
Хоёр тал шуудангийн салбарын өнөөгийн байдал, хил дамнасан логистикийн чиг хандлага, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжуудын талаар хэлэлцэв. Онлайн худалдаа болон олон талт логистикийн салбарт өрсөлдөхүйц, шуурхай хүргэлтийн шийдлүүдийг хамтран нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүнд төмөр зам, агаарын тээврийг ашиглах, логистикийн төвүүд болон цахим худалдааны сувгуудыг хөгжүүлэх зэрэг орно.
Сүүлийн жилүүдэд Монгол-Оросын шуудангийн урсгал тогтвортой байж, хувь хүн болон хуулийн этгээдийн хэрэглээнд өндөр эрэлттэй хэвээр байна. Хуулийн этгээдүүдээс илгээдэг илгээлтийн дундаж жин 1.6 кг бөгөөд хамгийн түгээмэл бүтээгдэхүүн нь “Олон улсын буухиа шуудангийн (EMS)” үйлчилгээ (нийт илгээлтийн 93.5%). Компаниуд ихэвчлэн баримт бичиг болон бүтээгдэхүүний дээж илгээдэг бол хувь хүмүүс хувцас, гутал, гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гэр ахуйн бараа, тоглоом, цай, кофе, амттан зэргийг түлхүү илгээдэг.
Талууд дараах асуудлуудад онцгойлон анхаарав:
- “Шуудангийн гуйвуулга (Post Transfer)” мөнгөн гуйвуулгын системийг нэвтрүүлэх хамтын ажиллагаа
- Хил орчмын дэд бүтцийг сайжруулах, татваргүй барааны гаалийн баталгаат агуулах байгуулах
- Япон, БНСУ-аас ОХУ руу Монголын нутгаар дамжуулан ачаа тээвэрлэх боломжийг судлах

«Монгол Шуудан» ХК — Монгол Улсын үндэсний шуудангийн оператор бөгөөд 1921 онд үүсгэн байгуулагдсан. Монгол Шуудан нь Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) идэвхтэй гишүүн бөгөөд логистикийн, санхүүгийн үйлчилгээний төрлийг өргөжүүлэх олон улсын болон дотоодын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Тус компани нь цахим худалдаа, EMS илгээлтийн үйлчилгээ, хот хоорондын логистик, POS төхөөрөмжийн систем, автомат ялган боловсруулах шугам зэрэг дэвшилтэд шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн 330 гаруй суманд төрийн болон санхүүгийн үйлчилгээг POS төхөөрөмжөөр хүргэж, төрийн үйлчилгээний платформыг төрийн байгууллагуудтай хамтран ажиллуулж байна.


АО «Почта России» — Оросын шуудан, логистикийн салбарын хамгийн том оператор бөгөөд улсын стратегийн ач холбогдол бүхий байгууллагын жагсаалтад багтдаг. Дэлхийн хэмжээнд салбарын тоогоор 7-д эрэмбэлэгдэх тус компани нь 38,000 гаруй салбартай бөгөөд тэдгээрийн 66 хувь нь хөдөө орон нутагт байрладаг.
Сард дунджаар 64 сая км логистикийн маршрут туулдаг ба жилд 2.3 тэрбум ширхэг бичиг баримт, 200 сая орчим илгээмж хүлээн аван боловсруулдаг. 2023 онд 300 сая орчим бичгийг цахим болон гибрид хэлбэрээр хүргэж, хууль эрх зүйн ач холбогдол бүхий бичиг баримтыг цахимжуулахад хувь нэмрээ оруулсан.
«Почта России» ХК-ийн Хэвлэлийн алба – Екатерина Крудова, +7-915-104-14-64, [email protected]
«Монгол Шуудан» ХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба – Бямбажав Батсайхан, +976 7007-8989, [email protected]