
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж байна.
МАН-ын Удирдах зөвлөлд 32 гишүүн байдаг бөгөөд өнөөгийн улс төр, намын дотоодод хэн хүчтэй байгаа нэгний хүн тодрох хүлээлттэй байгаа.
Одоогийн байдлаар Удирдах зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалалыхн сайд С.Бямбацогт нарын нэр яригдаж байна.
Тэдний хувьд УИХ-д гурван удаа улиран сонгогдсон, туршлагатай улс төрчид.
Г.Занданшатарын хувьд Хамтарсан Засгийн газрын огцрох асуудал хөндөгдөхөд л Ерхөнхийлөгчийн зүгээс дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн таамаг өрнөсөн хүн.
С.Бямбацогт сайдын хувьд хамтарсан Загсийн газарт Батлан хамгаалах салбарын удирдаж, өмнө нь ч Зам тээврийн сайдаар ажилласан гээд Л.Оюун-Эрдэнийн итгэлт хүн гэдэг нь тодорхой.
Харин Г.Тэмүүлэн гишүүний хувьд Л.Оюун-Эрдэнэтэй ойр, түүний бодлогыг үргэлжлүүлэх боломжтой хүн гэж харагддаг нэгэн билээ.
Уг хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох хүнийг тодруулж, намын Бага хурлынхаа товыг тогтоох юм.