
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хэлэлцэх асуудал дууссан учраас хуралдахгүй.
Харин МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна.
МАН-ын Удирдах зөвлөл 32 гишүүнтэй. Тус намын албан ёсны вэб сайт байгаагаар,
Я.СОДБААТАР Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга
Н.ЭНХБААТАР МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
Ц.ЧУЛУУНЗАГД Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
Д.СУМЪЯАБАЗАР МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
Х.АЛТАЙ Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
Д.АМАРБАЯСГАЛАН МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын дарга
С.АМАРСАЙХАН МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Налайх дүүргийн намын хорооны дарга
А.АРИУНЗАЯА Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч
Т.АУБАКИР Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга
Ж.БАТЖАРГАЛ МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
О.БАТНАЙРАМДАЛ МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
П.БАТТӨР МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын орон тооны бус дэд дарга
Э.БАТШУГАР МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
Х.БУЛГАНТУЯА Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга, СДМЭХ-ны ерөнхийлөгч
О.БУЯННЭМЭХ Удирдах Зөвлөлийн гишүүн, “Эрчист Монгол” ХХК-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежер
С.БЯМБАЦОГТ МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд
Ж.ГАНБААТАР МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, БГД-ийн МАН-ын хорооны дарга
Ц.ДАВААСҮРЭН Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
Г.ЗАНДАНШАТАР Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Л.МӨНХБААТАР МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
Ж.МӨНХБАТ МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
Ц.МӨНХ-ОРГИЛ МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх
Ч.НОМИН МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
Х.НЯМБААТАР Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УБ хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга
Ц.НЯМДОРЖ Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга асан
Б.ОЮУНБИЛЭГ Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч
М.ОЮУНЧИМЭГ Удирдах Зөвлөлийн гишүүн, “Эрдэнэт критикал минералс” ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер
Д.ТОГТОХСҮРЭН Удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал
Б.ТУЛГА МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
Н.УЛАМБАЯР МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
Н.УЧРАЛ МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, СБД-ийн МАН-ын хорооны дарга
Ч.ХҮРЭЛБААТАР МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
Эдгээр хүмүүс байна.
Эндээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан сайд нар болох Ч.Номин, С.Бямбацогт, С.Амарсайхан, Б.Тулга, Н.Учрал гэх мэт 10 хүн байна. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийг МАН-аар ажиллаж, УИХ-ын сонгуульд намаа удирдан ялалт байгуулсан парламентад намын жагсаалтаар гишүүн болсон О.Батнайрамдал болон Хотын дарга Х.Нямбаатар гэх зэрэг хүмүүс нь бий. Харин “Ерөнхийлөгчийн хүн” гэж улс төрд яригддаг, Ерөнхийлөгчийн дэргэд шадарлан ажиллаж буй Я.Содбаатар, Г.Занданшатар болон Монгол Ардын намын аппаратад олон жил ажилласан хэд хэдэн байна.
Шинэ Ерөнхий сайд, дараагийн намын даргыг нэр дэвшүүлэн хэлэлцэж, санал хураахад хэний нэр дэвшүүлсэн хүн олон санал авах вэ гэдэг урьдчилан хэлэхэд тун бэрх нөхцөлд байна.
Харин цахим орчинд боломжит хүмүүсийн хэд хэдэн нэр яригдаж байгаа ч эцсийн дүнг МАН-ын Удирдах зөвлөлөөс гарах нэр мухарлана.