Дархан аварга Б.Бат-эрдэнэ 61 нас хүрч байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 11:00 цагт зарлаад байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг оруулж тодруулна. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн дэмжлэг хүлээх үү, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүн дэмжигдэх үү гэдэг нь шийдэгдэнэ.
Хоёр талаас нэр дэвших магадлал өндөр горилогчдын нэрс өнгөрсөн өдрүүдэд олон нийтэд “цацагдаж” тест авсан. Харин одоо тунаж үлдсэн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар юм.